Монгол хэл, Уран зохиол
2014-04-11
Урсах мөрөн булгаас эхтэй

Ангилал: Уран зохиол

Түмэн зүйлийн шувууд цугларсан үзэсгэлэнт хөндийд ид шидтэй, анагаах увидастай нэгэн булаг мэндэлжээ.Тэр цагаас хойш өд сөдөө гайхуулсан гоёмсог шувууд булгийн ариун усаар ундаалдаг болсон бөгөөд өөрсдийн үзэсгэлэн гоог түүнд ам булаалдан сайрхдаг болжээ.

Тэдний хоосон яриа, ихэмсэг дүр төрхнөөс залхсан булаг удалгүй  ганцаардаж эхэллээ. Гуньж гутрах тусам  ундарга нь хатаж ширгэж байгааг мэдэрсэн булаг хэнээс аврал гуйхаа мэдэхгүй уйлж суутал урьд өмнө огт үзээгүй хоёр бараан шувуу нисэн ирж ундаалж байснаа гэнэт ийн асуужээ.

 –Рашаан усаараа бусдыг ундаалж байдаг ачтан буянтан минь юунд ин...


2013-11-05
Аав

Ангилал: эсээ



Аав минь та түшиж гараас минь хөтөлсөн болохоор алтан ургын багана ганхаж үзээгүй өдий хүрсэн юм. Эцгийнхээ тэнгэр шиг сэтгэлээс уяатай тэнцсэн болохоор эгшиг аялгуу шиг бүүвэй минь тасрахгүй үргэлжилдэг юм

Уул шиг нөмөртэй энгэрт нь эрхэлсэн болохоор үг минь дулаан , харц минь зөөлхөн болсон билээ . Таныхаа буянаар л орчлон хорвоогийн сайхныг мэдэрч харсан болохоор зүрхэнд минь уйтгар гуниг өчүүхэн ч хоргоддоггүй юм.

Аав минь байгаа болохоор сэтгэл минь тал шигээ тэнэгэр, санаа минь тэнгэр шигээ саруулхан байдаг юм . Аавынхаа ачаар л амьдралын шуурганд алд...

2013-09-28
Солонго чи хэн юм бэ?

Ангилал: эсээ


     Бага насны минь гэнэн цагаахан бодлууд зүрхэнд минь уяатай өчнөөн олон жил болжээ. Нас минь хаврын шувууд , хайрын цэцэгстэй цуг нэг нэгээр нэмэгдсээр бяцхан охин би хорвоогийн амьдралын нууцыг агуулсан их хаалгыг сэм сэмхэн тогшсоор нэлээд ч уджээ.
Бороо орсны дараа газар дэлхийн бүхий л зүйлс , цөмөөрөө нүүрээ угаасан аятай цэвэр цэмцгэр , чийглэг , сайхан болж орчлон хорвоод зөөлөн намуухан хүслүүд анирлахад , сэтгэл минь цэцгэн дээр тогтсон борооны ус чамтай л адилхан тунгалаг болж баясаж цэнгэдэг нь одоо ч хэвээрээ шүү

     .Хэдий бие минь томорч ...

2013-09-26

Ангилал: Монгол хэл

Сурган хүмүүжүүлэх илтгэл

Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй ,нийгмийн шаардлага ба бодит байдал

 

Оршил хэсэг

Түлхүүр үг:

Багшийн  ёс зүй, багшийн үнэлэмж, нийгмийн хэрэгцээ, суралцагчдын төлөвшил, хандлага

Судалгааны үндэслэл:

Багш бол удирдан чиглүүлэгч менежер юм.

Багш хүн өөрөө ёс зүйтэй байж ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлнэ.Ёс зүйтэй иргэд маань ирээдүйд зөв гэр бүлийг үүсгэнэ.Зөв гэр бүлээс эрүүл нийгэм оршин тогтоно. Энэ нь  манай монголчуудын хэлдгээр “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үгтэй агаар н...


2013-05-08
Б.Бүжинлхам "Сайхнаа" шүлэг

Ангилал: Монгол хэл

Сайхнаа....

Сарны туяанд цэцэг дэлгэрэх сайхан
Сайн хүний дэргэд заяа тэгшрэх сайхан
Уул усны дэргэд ухаан цэгцрэх сайхан
Учрал хайрын дэргэд хайр цэцэглэх сайхан
Нас насны заянд буян дэлгэрэх сайхан
Нар сарны туяанд орчлон гийх сайхан
Сэтгэл зүрхний илчинд нас уртсах сайхан
Санаа бодлын уртад үйлс бүтэх нь сайхан
Ижил орчлонгийн заяанд ирж төрөх сайхан
Ижий орчлонгийн буянд бууж мордох сайхан
Эгшиг дууны аялгуунд уйлж дуулах нь сайхан
Эргэх хорвоогийн аясаар эргэж буцах нь сайхан


...


Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн


Монгол, Уран зохиол

Сүүлийн бичлэгүүд

. Урсах мөрөн булгаас эхтэй
. Аав
. Солонго чи хэн юм бэ?
. (гарчиггүй)
. Б.Бүжинлхам "Сайхнаа" шүлэг

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэл, Уран зохиол