Монгол хэл, Уран зохиол
2013-11-05
Аав

Ангилал: эсээ



Аав минь та түшиж гараас минь хөтөлсөн болохоор алтан ургын багана ганхаж үзээгүй өдий хүрсэн юм. Эцгийнхээ тэнгэр шиг сэтгэлээс уяатай тэнцсэн болохоор эгшиг аялгуу шиг бүүвэй минь тасрахгүй үргэлжилдэг юм

Уул шиг нөмөртэй энгэрт нь эрхэлсэн болохоор үг минь дулаан , харц минь зөөлхөн болсон билээ . Таныхаа буянаар л орчлон хорвоогийн сайхныг мэдэрч харсан болохоор зүрхэнд минь уйтгар гуниг өчүүхэн ч хоргоддоггүй юм.

Аав минь байгаа болохоор сэтгэл минь тал шигээ тэнэгэр, санаа минь тэнгэр шигээ саруулхан байдаг юм . Аавынхаа ачаар л амьдралын шуурганд алдаж онохгүй , сэтгэлийн сүүтэй амьдарч байгаа юм

Аав минь та инээж байгаа болохоор айл гэрийн хойморт аз жаргалын бурхад заларч байдаг юм Эцгийнхээ бодол шиг хайранд умбаж өссөн болохоор заяа минь хүлэг морь шиг хийморьтой байдаг юм .

Бямбасүрэнгийн Бүжинлхам. 2013 он. "Аав"өгүүллэг


Comments

2018-02-07 -

Бичсэн: Зочин

Bvjinlham bagsh vnheer mundagshvv amjilt bagshdaa

. Шууд холбоос



Бичлэг: 2 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн


Монгол, Уран зохиол

Сүүлийн бичлэгүүд

. Урсах мөрөн булгаас эхтэй
. Аав
. Солонго чи хэн юм бэ?
. (гарчиггүй)
. Б.Бүжинлхам "Сайхнаа" шүлэг

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэл, Уран зохиол




:-)
 
xaax