Ангилал: Монгол хэл
Сурган хүмүүжүүлэх илтгэл
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй ,нийгмийн шаардлага ба бодит байдал
Оршил хэсэг
Түлхүүр үг:
Багшийн ёс зүй, багшийн үнэлэмж, нийгмийн хэрэгцээ, суралцагчдын төлөвшил, хандлага
Судалгааны үндэслэл:
Багш бол удирдан чиглүүлэгч менежер юм.
Багш хүн өөрөө ёс зүйтэй байж ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлнэ.Ёс зүйтэй иргэд маань ирээдүйд зөв гэр бүлийг үүсгэнэ.Зөв гэр бүлээс эрүүл нийгэм оршин тогтоно. Энэ нь манай монголчуудын хэлдгээр “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үгтэй агаар нэгэн юм.
Илтгэл бичих санал асуулгаа судалгааны үндэслэл дээрээ тулгуурлан бичлээ.
Судлагдсан байдал
Монгол улсад сурган хүмүүжүүлэх ёс зүйн асуудлыг нэлээд идэвхтэй судлах хандлага харагдаж байна. Тухайлбал: Д.Тунгалаг “Ёс зүй” 2002, М.Золзаяа “Ёс зүй” 2005, Ш.Ичинхорлоо “Багшийн ном” 2004, Д.Дашхүү “Багш” 1989, Т.Нэмэхжаргал “Боловсролын хүмүүнлэг утга холбогдол ба багш мэргэжлийн ёс зүй” өгүүллэгтээ өөр өөрийн онцлогтойгоор авч үзсэн байна.
Ёс зүй хэмээх ойлголт нь эртний Грекийн “Ethos” үгнээс гаралтай бөгөөд хамтран амьдрах орон байр, оршин амьдрах орон байр гэсэн утгыг илэрхийлж байжээ. Хожим энэ ойлголт нь хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл, ёс заншил, зан төлөв, зан араншин, сэтгэлгээний хэв маяг гэх мэт шинэ утга агуулгаар баяжиж тэдгээрийн дотоод мөн чанарыг илэрхийлэх болжээ.
/Д.Тунгалаг.” Ёс зүй”. УБ 2002. 5 дах тал/.
Этос гэдэг үгийн түүх нь хамтын амьдралын явцад хүмүүсийн зан заншил, зан араншин бүрэлдэн тогтдог гэдгийг илэрхийлсэн утгатай байсан бөгөөд энэ нь орчин үеийн нийгэм судлаачдын хэлээр атракцын орон зай буюу хүмүүсийн бие биедээ харилцан татагдах, ойртох явцтай холбоотой ойлголт болжээ.
Анх Аристотель хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлэхийн тулд “Этос” хэмээх ойлголтыг хэрэглэжээ.
Ёс зүйн мэдлэгийн бүтцэд:
Хавсарга ёс зүй нь тодорхой нөхцөлд мэргэжлийн ёс суртахуун, зан байдлыг хянаж үздэг. Мэргэжил бүхэн өвөрмөц онцлогтой төдийгүй ёс суртахууны нэг ижил шаардлагууд ажил мэргэжил бүрт янз бүрээр хэрэгждэг ажээ.
Мэргэжлийн ёс суртахууны онцлог нь тухайн мэргэжлийн онцлогоосоо шалтгаалдаг боловч баримтлах ерөнхий зарчим нь ёс зүйн үндсэн ойлголтуудад тулгуурладаг билээ.
Мэргэжлийн ёс зүйг илтгэх үндсэн ойлголтууд
Багш нь нийгмийн болон суралцагсад, тэдний эцэг эхийн өмнө сурагчдыг мэдлэг чадвартай болгох, авъяас чадварыг нээн хөгжүүлэх гэх мэт үүрэг хүлээдэг бол, зарим багш нар зөвхөн цалин, шагнал, урамшуулал авахын тулд мэргэжлийн үүргээ умартан хичээл, сургалтаа орхигдуулах явдал цөөнгүй гарч байгаатай холбоотойгоор багшийн ажилдаа хандах хандлагыг өөрчлөх нь орчин үеийн боловсролын системийн нэг шинэчлэл болох нь гарцаагүй .
Мэргэжлийн үүрэг нь хүний ажлыг үр дүнтэй болгодог ба чухам түүгээр л хүлээсэн үүрэг нь илэрдэг. Мэргэжлийн нэр төр гэдэг нь тухайн мэргэжил нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг илэрхийлдэг. Үүнийг ухаарах нь төрөл бүрийн мэргэжлийн хүмүүст нэн чухал бөгөөд өөрийн үйл ажиллагааг үнэлэх , мэргэжлийн нэр хүндийг тодорхойлох үндэс болдог. Мэргэжлийн нэр төр, мэргэжлийн нэр хүнд нь харилцан бие биеэ нөхөж байдаг төдийгүй, мэргэжил тус бүрийн нэр төр, нэр хүнд өөр өөр байдлаар илэрдэг.
Монгол улсын Боловсролын зорилго нь:
Иргэнийг оюун ухаан, ёс суртахуун бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэсэн боловсролын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтны бүхий л үйл ажиллагаа чиглэгдэж байна.
Багшийн ёс зүйн дүрмийн зорилго нь
1.1 Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад багш ба боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн хооронд үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулж, багшийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг нь хамгаалахад оршино.
1.2 Багшийн ёс зүйн зөрчил нь нийгмийн болон үндэсний соёлоор дамжуулан нийт иргэдийн хөгжих тэгш боломжийг алдагдуулан, өсвөр үеийнхний өөртөө итгэх итгэлийг бууруулдгийг харгалзан багш бүр мэргэжлийн ёс зүйн дүрмийг заавал мөрдөх үүрэгтэй.
гэж дурдсан байна.
Монгол улсын Боловсролын тухай шинэчлэгдсэн багц хуулинд багшийн үүргийг:
- Багшийн ёс зүй нэр төрийг эрхэмлэн сахих
- Боловсролын стандартыг хэрэгжүүлэх
- Онолын мэдлэг, заах арга ур чадвараа дээшлүүлэх
- Сурагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах
- Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэн бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх
- Суралцагчийн бие даасан байр суурь үзэл бодолд хүндэтгэлтэй хандах
-Суралцагчийн эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарал тавих гэж заасан.
Ёс зүйн хэм хэмжээний зөрчил их байгаа учраас энэ асуудлыг багасгах, болж өгвөл гаргуулахгүй байх зорилгоор Улсын Их Хурлын дэргэд ёс зүйн дэд хороо байгуулагдан ажиллаж байгаа билээ. Ёс зүйн хэм хэмжээг бүх шатны сургуулиудад 37000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч хэрэгжүүлж байна
, “Улс орны ирээдүй нь тухайн орны иргэдэд олгох боловсролоос шалтгаална” гэж Алберьт Эйнштейн хэлснээр боловсролын байгууллагыг авч яваа багшийн мэргэжлийн ёс зүйг авч үзэх нь цаг үеэ олсон чухал асуудал мөн.
Судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дорвитой судалж , дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ.
Багш мэргэжлийн онцлог:
“Өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх, тэднийг амьдралд бэлтгэх хариуцлагатай үүргийг эрт дээр үеэс эцэг эх, овгийн ахлагч, философичид, лам хуврагууд хэрэгжүүлж ирсэн ба сүүлийн нэг зуунд зориуд бэлтгэгдсэн мэргэжлийн багш хэмээх хүмүүс хийх болсон” /Ш.Ичинхорлоо. Багшийн ном. УБ 2004., 3 дах тал/
Багш мэргэжлийг хүндэтгэж, багшийн хөдөлмөрийг зөв үнэлэх, багш мэргэжлийн ёс зүйн шалгуур үзүүлэлтийг тодруулахын тулд мэргэжлийн онцлогийг мэдрэх шаардлагатай. Багш хүнд байх ёстой шинж чанарын талаар нэрт сурган хүмүүжүүлэгч эрдэмтэд эртнээс тодорхойлон бичсэн байдаг.
И.Г.Пасталоццийн хувьд багш бол “Хүүхдийн цэцэрлэгч”
Ж.Ж.Руссогийн хувьд “Муу нөлөөнөөс хүүхдийг хамгаалагч манаач”
П.П.Блонскийн хувьд “Хүн судлалын инженер байх ёстой”
Я.А.Коменский “Өндөр боловсрол, ёс суртахуунтай, өөрийн үйлсэд үнэнч шударга, ажил хэрэгч, хүүхдэд эцэг ёсоор хайртай зөвхөн тийм л хүн багш байж болох юм” гэдгийг өөрийн бүтээлүүддээ тэмдэглэж байжээ.
Харин бидний өнөөдрийн судалгааны гол чиглэл нь В.М.Ломоносовын ” Багш хүн бол зөвхөн үгээрээ сургаад зогсохгүй мөн сайн сайхан үйлсээрээ үлгэр жишээ үзүүлэх ёстой” хэмээн үзсэнтэй нягт холбогдоно.
Багш бие хүний үндсэн шинж чанаруудыг эрдэмтэн судлаачид дараах байдлаар авч үзсэн байдаг.
Тухайлбал: ажилдаа дур сонирхолтой, идэвхи санаачлагатай, шинийг хийж бүтээх эрмэлзлэлтэй, хариуцлагатай, уян хатан сэтгэдэг, ажилдаа сэтгэлээ зориулдаг, шударга, хүмүүнлэг, өөрийгөө эзэмддэг, хянадаг, хурдан сэтгэдэг, аливаад ухаалаг ханддаг, тэвчээртэй хүлээцтэй , өөрийн сурган хүмүүжүүлэх үзэл бодол, зарчимтай, шавь нараа чин сэтгэлээсээ хайрладаг, хүндэлдэг, сурагчдад бүх талаараа үлгэр жишээ үзүүлдэг, өөрийгөө дайчилдаг, шаргуу, мэргэжлийнхээ нэр төрийг эрхэмлэдэг, урлаг, спорт гэх зэрэг олон талын мэдлэг чадвартай, хууль журмыг хүндлэн сахидаг, өөрийн эрх мэдлээ урвуулан ашигладаггүй байх зэрэг нийтлэг шаардлагууд тавигддаг
Я.А.Коменскийгийн тодорхойлсоноор “Багшийн мэргэжил бүх урлаг дотроос хамгийн хэцүү нь мөн” гэжээ
Багш хүүхдэд хүчтэй нөлөөлдөг учир үргэлж элэгсэг, найрсаг, хүлээцтэй байх ба ингэж чадвал сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа амжилтанд хүрнэӨнөөгийн багш бусад хүмүүсийн дунд тогтсон хуучирсан ойлголт хандлага, хэвшилд автагдахгүй эдгээрээс байнга зайлсхийх хэрэгтэйБагшийн ажлын эцсийн үр дүн тэр дороо хүмүүсийн нүдэнд шууд харагддаггүй ба урт удаан хугацааны дараа илэрдэг онцлогтой гэх мэт. Эдгээр хүчин зүйлс бол багшийн ёс зүйн наад захын шаардлага юм..
Үндсэн хэсэг -Судалгаа
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй ,нийгмийн шаардлага ба бодит байдал
Түлхүүр үг:
Багшийн ёс зүй, багшийн үнэлэмж, нийгмийн хэрэгцээ, суралцагчдын төлөвшил, хандлага
Сэдвийн судлагдсан байдал:
Монгол улсад сурган хүмүүжүүлэх ёс зүйн асуудлыг нэлээд идэвхтэй судлах хандлага харагдаж байна. Тухайлбал: Д.Тунгалаг “Ёс зүй” 2002, М.Золзаяа “Ёс зүй” 2005, Ш.Ичинхорлоо “Багшийн ном” 2004, Д.Дашхүү “Багш” 1989, Т.Нэмэхжаргал “Боловсролын хүмүүнлэг утга холбогдол ба багш мэргэжлийн ёс зүй” өгүүллэгтээ өөр өөрийн онцлогтойгоор авч үзсэн байна.
Судалгааны ажлын зорилго:
Багшийн ёс зүйд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, багшийн мэргэжлийн ёс зүйн үнэлэмжийг дээшлүүлэхэд оршино.
Судалгааны ажлын ач холбогдол:
Энэхүү асуудлыг өөрийн түвшинд шийдвэрлэснээрээ нийгмийн хүрээнд багшийн мэргэжлийн ёс зүйн үнэлэмжийг дээшлүүлж, мэргэжлийн ёс зүйн алдаа гаргахаас урьдчилан сэргийлэхэд оршино.
Судалгааны хамрах хүрээ:
Од цогцолбор сургуулийн 95 багш
Дархан –Уул аймгийн 1 дүгээр сургуулийн 50 багш
Од цогцолбор сургуулийн 8-11 дүээр ангийн 146 сурагч
1-р дунд сургуулийн 52 сурагч
Од цогцолбор сургуулийн 7-11 ангийн сурагчдын 95 эцэг эхийг хамарлаа.
Судалгааны арга зүй:
Багш мэргэжлийн ёс зүйтэй холбоотой ном, сурах бичиг, эх зохиолуудыг судлан харьцуулан дүгнэхдээ дараах аргуудаар судалгааг явууллаа. Үүнд:
1. Ажиглалт
2. Туршлага
3. Тандах ярилцлага
4. Баримт
5. Асуудал дэвшүүлэх
6. Харьцуулах
7. Нэгтгэн дүгнэх
8. График диаграмм
9. Математик статистик
10. Санамсаргүй түүвэр
. Сэдвийн тулгамдсан байдал:
Орчин үеийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага нь байнгын өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлсэн, багшийн ёс зүйг дээдэлсэн , ур чадвартай , мэргэжилдээ сонирхолтой, багшлах авьяастай багш байхыг биднээс шаардаж байна.
Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд багшийн ёс зүй нь зайлшгүй чухал асуудлын нэг юм. Ёс зүйн асуудлыг төдийлөн ойшоож үзээгүйгээс нийгэм дэх багшийн үнэлэмж буурч, багш, сурагч, эцэг эхийн гурвалсан холбоонд үл ойлголцол буй болж, үүнээс үүдэн сургалтын амжилтад муугаар нөлөөлөхийн зэрэгцээ, хүүхдийн төлөвшил, эцэг эхийн хандлага, нийгмийн сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлж байгааг судалгааны дүн харуулж байна.
Илтгэлийн дэвшүүлсэн асуудал :
1.Багшийн ёс зүйн үнэлэмжийг тодорхойлох
2.Ёс зүйтэй багшаас ёс зүйтэй ” Зөв монгол хүн” -ийг төлөвшүүлэх
3. Нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу багш шинийг эрэлхийлж, хөгжих,
Судалгаанд оролцсон багш нарыг боловсролын зэргээр ангилвал:
Нийт багш нарын 9,3% магистрын зэрэгтэй
Нийт багш нарын 62,5% баклаврын зэрэгтэй
Нийт багш нарын 28,1% дипломын боловсролтой байна.
Судалгаанд оролцсон багш нарыг мэргэжлийн зэргээр ангилвал:
Нийт багш нарын 28,1% тэргүүлэх зэрэгтэй
Нийт багш нарын 37,5% заах аргач зэрэгтэй
Нийт багш нарын 34,3% зэрэггүй байна
Судалгаанд оролцсон багш нарын 71,8% эмэгтэй , 28,2% эрэгтэй багш байна
Багш нараас сурагчдыг үнэлэх шалгуур, багшийн үнэлэмж, багш сурагчдын харилцаа, тулгамдсан асуудал,багшийн нийгэмд эзлэх байр суурийг бууруулж байгаа зүйлсийг тодруулах чиглэлээр тандалт судалгаа авлаа
. Судалгаанд Од цогцолбор болон 1 дүээр сургуулийн 145 багш хамрагдлаа.
1.Сурагчдыг үнэлэхдээ та аль шалгуурыг гол болгох вэ?
А. Мэдлэг чадвар 25,2%
Б.Төлөвшил 19,7%
В. Мэдлэгийн ахиц 54,9%
2. Та багшийн нэр хүнд ямар түвшинд байна гэж үздэг вэ?
А. Маш сайн 2%
Б.Сайн 23%
В.Дунд 52%
Г. Муу 7%
3.Сурагчидтай үл ойлголцох явдал юунаас үүдэлтэй вэ?
А. Хүүхдийн хүмүүжил 46,2%
Б.Стандартын агуулга хүнд 15%
В.Багшийн харилцах ур чадвар дутмаг 38,7%
Багшийн байр суурийг бууруулж байгаа зүйл ? ?? |
Багшийн тухай буруу ойлголт |
Багш бэлтгэх систем |
Цалин хөлс, нийгмийн асуудал |
Мэдлэг чадвар сул, багш эцэг эхийн харилцаа, |
Багшийн ёс зүйн алдаа |
Багшийн нийгэмд эзлэх байр суурийг бууруулж буй зүйлсийг нэрлэвэл:
· Сурагчдыг үнэлэх үнэлгээ дутагдалтай ,эцэг эхээс мөнгө татах
· Ажлын ачаалал их, мэргэжлийн сургалтанд бага хамрагддаг
· Удирдлагын арга барил муу, сурагчдад хандах хандлага ялгамжтай
· Багш мэргэжлийг сонгож буй оюутнуудын ур чадвар дутмаг
· Эцэг эх багшийг хүндэлдэггүй
· Сурагчид өөрийгөө багшаас илүү дээгүүр тавьдаг
· Сургалтын орчин муу
· Багшийн үнэлэмж муу
· Сурагчдын суралцах идэвх сул
· Гэр бүлийн хүмүүжил тааруу гэсэн нийтлэг асуудлаас болж буурч байна гэж дүгнэлээ.
·
Судалгааг нэгтгэн үзвэл багш сурагчдыг үнэлэхдээ мэдлэгийн ахицаар үнэлдэг гэж 51% ,.багшийн нэр хүнд дунд төвшинд байна гэж 52% , сурагчидтай үл ойлголцох явдал нь сурагчдын хүмүүжлээс шалтгаална гэж 46,2% нь үзжээ.Багш ажлаа хэвийн явуулахад хамгийн чухал зүйл нь юу вэ? Гэсэн асуултанд 51% нь цалин гэж тодорхойлжээ.
Сурагчдаас авсан санал асуулга
1. Чи өөрийнхөө эрхэм чанарыг нэрлэнэ үү? гэж сурагчдаас асуулга авахад
-нөхөрсөг,бусдыг сайн ойлгодог,нийтэч,өрөвч,хүлээцтэй,үнэнч,буруугаа хүлээдэг,тэвчээртэй,цаг баримталдаг,найрсаг,ой тогтоолт сайн гэх мэтээр өөртөө үнэлэлт өгч чадсан байна.
2. Багшийнхаа ямар чанарыг илүү үнэлдэг вэ?
А.Мэдлэгтэй 34,5 Б. Зөв харьцаатай 42,6%
В. Авьяастай 0,2% Г.Чадвартай 22%
Багш буруу үйлийнхээ төлөө уучлалт гуйдаг уу?
Сурагчдын судалгааг нэгтгэн үзвэл Багшийг зөв харьцаатай, зөвлөгч , буруу үйлдлийнхээ төлөө уучлалт гуйдаг гэж хүсдэг байгаасай гэж хүсдэг юм байна.
Эцэг эхээс авсан санал асуулга
1.Таны хүүхдийн төлөвшилд багшийн үүрэг оролцоо хэдэн хувь гэж үзэж байна.
А. 0-25% 5 хувь Б. 25-50% 11 хувь
В.50-75% 52 хувь Г.75-100% 32 хувь
3 Таны хүүхдийг ” Зөв монгол хүн” болгоход эцэг эхээс гадна аль нь чухал вэ?
Судалгааг нэгтгэн үзвэл: Багшид их итгэл хүлээлгэсэн нь сайшаалтай боловч эцэг эх өөрийн үүргээсээ ухарч, анхаарлаа сулруулснаас үүдэж хүүхдийн хүмүүжил төлөвшил доголдож байна
Судалгааны мөрөөр хийж бүтээсэн ажлууд
1. Ном унших аян
Ном унших аяныг 10 дугаар ангийн 232 сурагчийг хамруулан тэднийг зөв төлөвшүүлэх чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх , бусадтай хамтран хөгжих зорилготойгоор явууллаа. Үүний үр дүнд 6 сурагч Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтний болзлыг хангалаа.
Ном унших аяныг уламжлал болгон 10 дугаар ангид явуулахын зэрэгцээ бүх сурагчийг номын санд карттай , ном уншдаг болгох зорилттой ажиллаж байна
2.Хичээлийн судалгаа
9 дүгээр ангид “Эхийн хувиргал” сэдвээр хичээлийн судалгааг явуулж багшийн ёс зүй, харилцаа сурагчдын төлөвшил, сурах хандлага, сурлагын ахиц зэрэгт анализ хийж өөрийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.
Ээлжит хичээлээр.” Нэг зоос” эхийг сонгон авснаар сурагчдад хөдөлмөрийг зөв шударга үнэлэхийн ач тусыг ойлгуулахын зэрэгцээ аймгийн мэргэжлийн багш нарт ” Ээлжит хичээлээр сурагчдыг төлөвшүүлэхэд гарч байгаа ахиц”-аар туршлагаа хуваалцаж ” Сайн” үнэлгээ авлаа.
3.Залуу багш нарын сургалт ” Багшийн ёс зүй”
1-5 жил ажиллаж байгаа залуу багш нарт зориулан үзүүлэх хичээл зааж, сурган хүмүүжүүлэх арга зүй ба багшийн ёс зүйн талаар зөвлөгөө өгч,заах аргын сургалтыг явууллаа.
Сургалтанд Дархан –Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн 16 багш хамрагдсан болно.
4. Сургалт семинар
МУБИС-ын Сурган Сэтгэл судлалын багш М.Хишиг-Ундрах, н.Дэлгэрмаа нарын”Хүүхэдтэй ажиллах ажлын сэтгэл зүй” 3 кредит бүхий сургалт дадлага ажилд хамрагдаж ,энэ чиглэлээр даасан ангийн сурагчид болон эцэг эхийн дунд судалгааг явуулж хамтран ажиллалаа.
5.Зөв Монгол хүн хөтөлбөр
Зөв Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд үндэсний урлаг, соёл, ардын аман зохиолын сан хөмрөгөөс сонирхуулах,судлах, суралцах зорилгоор “Зууны шилдэг” ерөөлч , магтаалч “Төв Азийн туульч” өргөмжлөлт Базарсадын Баярмагнайг урин багш сурагчдад тоглолт зохион байгуулж,тайлбар яриа хийлгэв.
6.Эцэг эхийн сургалт
· .Багш, сурагчид, эцэг эхийн эрх үүргийн талаар эцэг эхэд сургалтыг зохион байгууллаа
Энэ хичээлийн жилд цаашид хийх зүйлс
· Сурагчдын хүмүүжил төлөвшилд “Монгол бахархлыг” бий болгох зорилгоор дараах ажлыг төлөвлөж байна.
· 8 дугаар ангийн сурагчдыг хамарсан /248 сурагч/ “Хэлцээр хэлэлцье” хөгжөөнт тэмцээн
· 11 дүгээр ангийн сурагчдын дунд Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг хамт олноороо уран унших уралдаан
· 7дугаар ангийн сурагчдын дунд Үндэсний бичиг үсгээ дээдлэх зорилгоор “Алтан үсгийн баяр”
· 9 дүгээр ангид” Аман хуулиа дээдэлье” сэдэвт АСТ –ийг зохион байгуулах бэлтгэл ажил хийж байна.
Дэвшүүлж буй санал
· Сургууль бүр багшийн ёс зүйн дүрмийг гаргаж хэлэлцүүлж батлах , дагаж мөрддөг байх. Үүндээ: мэргэжил тус бүрийн онцлог, шинжийг гаргаж дүрэмдээ оруулах
· Сурагчдыг үнэлэхдээ мэдлэгийг үнэлэхийн зэрэгцээ төлөвшлийг үнэлэх нэгдсэн шалгуурыг гаргах шаардлагатай
.Жишээ нь: Оюутныг үнэлэх журмыг дунд сургуулийн онцлогт зохицуулж хэрэгжүүлэх
· Багшийн ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах / арга зүй, мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ багшийн харилцааны хэм хэмжээ, ёс зүйг хөндсөн сургалт төдийлэн байдаггүй. /
· Багш бэлтгэдэг их дээд сургуулиуд оюутан элсүүлж авахдаа мэдлэг, чадвар , ёс зүйн шаардлага хангахуйц сурагчийг элсүүлж , төгсгөхдөө ч энэ шаардлагыг өндөрт тавих хэрэгтэйг анхаарах цаг болжээ.
Дүгнэлт
Гэр бүлийн орчинд
1.Хүүхдийн хүмүүжил муу байгаа нь багшид ёс зүйн алдаа гаргах шалтаг болж байна.
Нөгөөтэйгүүр багш өөрөө буруу үйлдлийнхээ төлөө уучлалт гуйх чадваргүй байдаг нь анхаарах асуудлын нэг юм.
1. Багшийн нийгмийн асуудал бүрэн шийдэгдээгүй,нэр хүнд тааруу байгаа нь багшийг ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлагыг бууруулж,энэ нь нийгэмд сөрөг ойлголтыг бий болгожээ.
2. Өнөө үед багш бэлтгэх сургуулиуд суралцагчаа зөв сонгон шалгаруулж, оюутан элсүүлэх шалгуураа өндөр болгож, харилцааны өндөр чадамжтай төгсгөхөд анхаарах цаг болжээ.
3. Эцэг эх багшид маш их итгэл хүлээлгэж,хүүхдийн төлөвшилд асар их үүрэгтэй,их мэдлэгтэйгээс илүү зөв харьцаатай байх нь чухал гэж үзэж байгаа нь нийгмийн хэрэгцээ юм.
4. Сурагчдыг үнэлэхдээ мэдлэгийг үнэлэхийн зэрэгцээ төлөвшлийг үнэлэх нэгдсэн шалгуурыг гаргах шаардлагатай гэж харагдаж байна.
5. 145 багш,198 сурагч, 95 эцэг эхийн судалгааны дүнгээс харахад өнөөгийн сургалт, хүмүүжлийн бодит байдал- нийгмийн хэрэгцээ 2 тохирохгүй байгаа нь харагдаж байна.
Ном зүй
2. Ичинхорлоо. Ш., “ Багшийн ном ” УБ.,2011.
3. Базаррагчаа. М, Өнөрбаян.Ц . “Монгол хэл уран зохиолын хичээлийн технологийн шинэчлэл” УБ 2000 он
4. Исмайл Боз “Анги удирдах урлаг” 2006
5. Шагдар.Ш, “Багшийн хөгжил - үнэлгээ” УБ 2001
6.” Боловсрол судлал”сэтгүүл 2008 №4-6
7.” Боловсрол судлал”сэтгүүл 2007 №6
8. Боловсролын тухай хууль 2007 он
9. “Сургалтын технологийн шинэчлэл” Гэгээрлийн Яам УБ 1999
10. Суурь боловсролын сурлагын амжилтын үнэлгээ 2007он
11”. Боловсрол судал”сэтгүүл 2009/11 (57)
12. “Боловсрол судлал”сэтгүүл 2010/08 (66)
13”.Боловсрол судлал”сэтгүүл 2008/03 (39)
14. Жамц.Л. (1999) “Боловсрол судлал” төслийн тайлан.” Боловсрол судлал” гарын авлага
15. www.mube.edu.mn
16.Тунгалаг.Д,”Ёс зүй” 2002 он
17.Золзаяа.М,”Ёс зүй” 2005 он
18.Дашхүү.Д,”Багш” 1989 он
19.Нэмэхжаргал.Т,”Боловсролын хүмүүжил утга холбогдол,багш мэргэжлийн ёс зүй”
Товьёог
1. Оршил
2. Үндсэн хэсэг
3. Судалгааны хэсэг
4. Дүгнэлт
5. Ном зүй
6. Хавсралт
2012 он
Од цогцолбор
Сурган хүмүүжүүлэх илтгэл
Сэдэв:
“ Багш ,удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй нийгмийн шаардлага бодит байдал”
Од цогцолбор МХУЗ –ын багш Ц.Амгалан
Б.Бүжинлхам
Ц.Наранцэцэг
С.Тэгшдүүрэн
2012 он
Хавсралт
Сурагчдаас авах санал асуулга нас ...... хүйс .......
1. Та өөрийнхөө эрхэм чанарыг бичнэ үү?
· ..........................................................
· ...........................................................
· ............................................................
2. Та багш нарынхаа ямар чанарыг илүү үнэлдэг вэ?
А. Мэдлэг Б. Төлөвшил В. Авъяас
Г. Чадвар Д. .....................................
3. Багш хүн таны хувьд хэн байгаасай гэж бодож байна.
А. Удирдагч Б. Аав, ээж В. Анд найз
Г. Зөвлөгч Д. ....................................
4. Багш буруу үйлдлийнхээ төлөө чамаас уучлал гуйдаг уу?
А. Тийм Б. Үгүй В. Хааяа Д. Зарим нь
Багш нараас авах санал асуулга.
1. Сурагчдыг үнэлэхдээ та аль шалгуурыг гол болгох вэ?
А. Мэдлэг, чадвар Б. Төлөвшил ...
В. Мэдлэгийн ахиц
2. Та багшийн нэр хүнд ямар түвшинд байна гэж үздэг вэ?
А. Маш сайн Б. Сайн В. Дунд Г. Муу
3. 5.Сурагчидттай үл ойлголцох явдал юунаас үүдэлтэй вэ?
А. Хүүхдийн хүмүүжил Б. Стандартын агуулга хүнд
В. Багшийн харилцах ур чадвар дутмаг
4. Багшийн ажлаа хэвийн явуулахад хамгийн чухал асуудал юу вэ?
А. Цалин хөлс Б. Эцэг эхийн оролцоо В. Удирдлагын харилцаа Г. Сурагчын төлөвшил хүмүүжил
Д. Сургалтын материаллаг орчин
5. багшийн нийгэмд эзлэх байр суурийг бууруулж байгаа зүйлийг нэрлэнэ үү?
А. ...................................................................
Б. ...................................................................
В. ....................................................................
Г. ....................................................................
Эцэг эхээс авах санал асуулга.
1. Таны хүүхдийн төлөвшилд багшин үүрэг оролцоо хэдэн хувь гэж үзэж байна.
А. 0-25% Б. 25-50% В. 50-75% Г. 75-100%
2. Та багшийг үнэлэхдээ аль шалгуурийг гол болгодог вэ?
А. Мэдлэгтэйг
Б. Зөв харьцаатай
В. Биеэ авч явдаг байдал В. Авъяастай
3. Таны хүүхдийг зөв монгол хүн болгоходэцэг эхээс гадна аль нь чухал вэ?
А. Сургалтын орчин
Б. Сайн багш
В. Хүүхдийн эрх зүйн боловсрол
Г. Хүүхдийн байгууллага